Америкийн иргэн өнгөт арьст эр монгол бөхөд дуртай болж, энэ төрлөөр хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдсэн тул Өвөр Монголд суурьшжээ. Тэрбээр аавынхаа зааснаар гурван настайгаасаа зодоонтой кино үзсээр тулааны урлагийг сонирхож хичээллэх болсон байна. Улмаар шуай жяо хэмээх хятад бөхөөр хичээллэн томоохон тэмцээнүүдэд 10 удаа түрүүлсэн аж.
Бөхийн спортыг сонирхох сонирхол нь түүнийг 2013 онд Хятад улсад хөтөлснөөр Өвөр Монголд ирж монгол бөхтэй танилцан бөхийн энэ төрлийг онцгойлон сонирхох болов. Монгол бөхөд бусдаас илүү байх ямар нэг шалтгаан байна гэж тэрбээр үзэх болсон бөгөөд монгол хэл сурах, монгол бөхөөр тууштай хичээллэх зорилт тавин нутагтаа буцаад удалгүй Өвөр Монголд эргэн ирж амьдрах болжээ. Түүний монгол нэрийг Хангай гэдэг.