Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 185-195 дахь км-т орсон цасыг зам хариуцагч байгууллага цэвэрлэн, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 1-50 дахь км-т цасан шуурга шуурч байгаа тул замын үзлэг шалгалтыг хийж байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Түүнчлэн, Өлгий-Ачит нуур Байрмын давааны Улаангом талаас 40-54 дэх км-т хүчтэй шуурганы улмаас хунгарласан цасыг 7 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэлээ. Мөн Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлд шуургатай байгаа тул шуурхай ажлын хэсэг 2 ковшоор хунгарласан цасыг зайлуулан, зам чөлөөлж байна. Ховд-Манхан-Булган-Хил чиглэлийн давааны цасыг цэвэрлэж, Хашаатын хөтөл 116-118 км-ын хооронд 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж.