“Талх чихэр” ХК-ийн компанийн нэрэмжит “Хэвийн боовны баяр” уламжлалт аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын жим” ХХК, “Алтаргана констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, аймгийн арслан Л.Энхсаруул түрүүллээ.
Харин үзүүр бөхөөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Шивээ-Овоо” ХК, “Тэс Сүмбэр” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар тодорлоо.
Ташрамд дурьдахад, энэ 7 хоногийн бямба гараг буюу нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагаас Жем Интернэшнл ХХК – GEM International LLC группийн 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан болно.