Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу хэсэг хугацаанд олны өмнө харагдаагүй. Түүний оронд Хятадын байлдааны ажиллагаа, төлөвлөлт хариуцсан цэргийн байгууллагын дарга генерал Лю Жэнлиг томилох тухай өнгөрсөн аравдугаар сард яригдаж байв.
Гэвч байдал өөрөөр эргэж, Тэнгисийн цэргийн командлагч асан Дун Жуныг Батлан хамгаалахын сайдаар томиллоо. Хятадын хууль тогтоох дээд байгууллага Баасан гаригт оны эцсийн хурлаа хийсэн. Энэ хуралдааны дараа Дун Жуныг томилсон тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Дун Жун 2021 оноос хойш Хятадын Тэнгисийн цэргийн дээд командлагчаар ажиллаж байсан.
Сайд асан Ли Шанфуг огцруулахыг эрх баригчид аравдугаар сард албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс хойш Батлан хамгаалахын сайдын суудалд хэн суух вэ гэсэн яриа таамаг өрнөсөөр байв. Тэгвэл ийнхүү Дун Жун томилогдсоноор олон сарын таамаглал өндөрлөж байна.
Хятадын засгийн газар Ли Шанфугийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсаар ирсэн. Ли гуравдугаар сард албан тушаалд томилогдсон боловч наймдугаар сараас сураггүй болжээ. Түүнийг алга болохоос ердөө долоохон хоногийн өмнө Хятадын цэргийн дээд удирдагчид Бээжинд хуралдсан. АНУ-ын эх сурвалжийн мэдээлснээр Ли Шанфуг есдүгээр сард байцаахаар авч явсан гэх.
Энэ удаад Дун Жуныг томилсон тухай мэдэгдэхдээ ч Хятадын засгийн газар элдэв дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Эх сурвалж: CNN