Хятадын Жианши мужийн Ани хошууны фермер Лин Жихэ гэрээт тариаланчиддаа жилийн эцсийн бонусаар 11 сая гаруй юань бэлнээр тараажээ. Уул овоо адил их бэлэн мөнгийг ширээн дээр давхарлан өрснийг дээрх зургаас харж болно.
40 га талбайд будаа тариалсан Ли Лашиу болон түүний эхнэр Луо Цюшян нар ажил олгогчоосоо буюу Лин Жихэгээс 313590 юань авчээ. Тэд тариачид дундаасаа хамгийн их хувь авсан.
Ли Лашиугаас “Хамгийн их урамшуулал авах ямар байна?” гэж асуухад “Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Энэ бүхэн Лин Жихэгийн хичээл зүтгэл, биднийг оройлон манлайлсны ач гавъяа” гэж хариулжээ.
Лин Жихэ гэрээт тариаланчиддаа жилийн эцсийн урамшуулал олгодог болоод 13 жилийн нүүр үзэж байна. Түүний тараасан урамшууллын мөнгөн дүн 54 сая юаньд хүрчээ.
Эх сурвалж: CHINA DAILY