Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн захирал Л.Наранбаатар өнгөрсөн сарын 28-нд ажлаа хүлээлгэн өгчээ.
Тэрээр 2022 оны гуравдугаар сарын 25-нд энэ албан тушаалд томилогдон, 20 сар ажилласан байна. Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар 2020 оны есдүгээр сард МАН-д элсжээ.
Тэрээр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөсөн ч Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгээгүй юм.