Олимпын наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт хар тамхи хэрэглэжээ гэх мэдээлэл өнөөдөр гарлаа.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас иргэн Н.Төгсцогтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна” гэв.
Түүнийг саатуулаагүй бөгөөд гадуур шалгаж байгаа аж.