Олон нийтийн сүлжээнд орцонд хүүхдийн биед халдаж, сүрдүүлсэн этгээдийн талаар бичлэг нийтлэгдсэн. Тодруулбал, охин нохойгоо салхилуулахаар хошуувчтай нь орцноос гарах үед үл таних этгээд нохойг нь хуцлаа хэмээн охиныг өшиглөж, айлган сүрдүүлж буй бичлэг цацагдсан. Тэгвэл охины ар гэр цагдаагийн байгууллагад хандсан байна.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст тухайн этгээдийг саатуулахгүйгээр шалгаж байна гэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд Хүний биед халдах тараа заасан байдаг. 5.3.1-д хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.
Орцонд хүүхдийг сүрдүүлсэн этгээдийг шалгаж байгаа учир одоогоор ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Хүүхдийн ар гэрийнхний зүгээс гомдолтой гэж цагдаад өргөдөл өгчээ.