Увс аймгийн Эрдмийн эхлэл” сургуулийн спорт заал нурсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар тус сургуулийн зөвлөх багш Ц.Баянсангаас тодрууллаа.
Тэрбээр “Арванхоёрдугаар сард манай аймагт их хэмжээний цас орсон. Их хэмжээний цас орсны улмаас заалны тээвэрт 45-50 см цас тогтож, дээвэр нурсан. Тиймээс сурагчид амрахаас долоо хоногийн өмнө сургалтын үйл ажиллагааг зогсоож, дээврийг нураасан. Дөрөвдүгээр сараас заалыг бүрэн буулгаж, шинэ зураг төслөөр дахин барина. Шинэ заалтай болтол сурагчдын биеийн тамирын хичээлийг аймгийн спортын ордонд орно. Заал ашиглалтад ороод хоёр жил болж байсан ч улсын комисс хүлээж аваагүй байсан” гэв.