Хэдийгээр орон нутгаас мах их ирж байгаа ч эрэлтийг дагаад үнэ өсч байгаа төдийгүй малчид ченжүүдэд мах зарах үнээ мөн нэмсэн байна.
Тухайлбал, үхрийн цул махыг малчид килограмм нь 10-13 мянган төгрөг, хонь болон ямааны мах 5000-11000 төгрөгийн ханштай байна. Энэ бол малчдын гараас худалдаачдад очиж байгаа үнэ. Харин бөөний төвүүдийн махны үнийн статистикаас харвал үхрийн мах цул нь 16-18 мянган төгрөг, хонины цул 10-12 мянган төгрөг байна. Жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй. “Хүчит шонхор” захад махны үнэ өнөөдрийн байдлаар:
- Үхрийн ястай мах кг 14000-15000 төгрөг, цул нь 16000-18000 төгрөг,
- Ямааны ястай мах кг 7000-8000 төгрөг, цул нь 8000-9000 төгрөг,
- Хонины ястай мах кг нь 10000-12000 төгрөг, цул мах нь 10500-13000 төгрөг,
- Адууны мах 9000-10000 төгрөгийн ханштай байна.