Чикаго хотын Роско Виллэйж нэртэй хороолол “аялал жуулчлал”-ын газар болж хувирав. Учир нь тус хорооллын явган хүний зам дээр хархны хэлбэр бүхий хэв үүссэн байна.
Тус хэвийн зургийг Чикагод оршин суудаг зураач, комедиан Уинслоу Дюмейн анх Твиттер дээр нэгдүгээр сарын 6-ний өдөр нийтэлжээ. Түүний нийтлэл 5 сая гаруй хүнд хүрч, 136 мянган гаруй лаяк авсан байна.
Роско Виллэйж рүү зорьж очин хархны хэвийг харсан хүмүүст зоос, цэцэг, бяслаг гэх мэт “мөргөл”-ийн зүйлс үлдээжээ. Нэгэн Твиттер хэрэглэгч хэвийг зоосоор дүүргэсэн зураг нийтэлсэн нь 217 мянган лаяк авсан юм.
“Washington Post”-д тус хороололд амьдардаг Синди Нельсон хэлэхдээ хэв түүнийг 1997 онд нүүж ирэхэд хүртэл байсан гэжээ. Харин өөр нэг оршин суугч 1990-ээд оны эхээр ч гэсэн тус хэв байсан гэж хэлсэн байна.
Эх сурвалж: USA Today