• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 10 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ч.Очирбат: “Хилэнт эх” хэмээх луу жил нялхаст ээлтэй, настай хүмүүс, залууст ширүүн байх шинж гарлаа

2024-01-05
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ирж буй луу жилийн талаар ярилцлаа. 



–Энэ жилийн Цагаан сар хэдэнд тохиож байгаа вэ?

-XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр нь 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Монголчууд бидний уламжлалт их баяр цагаан сарын өдөр болой.

-“Хилэнт эх” хэмээх ёгт нэр ямар утга илэрхийлдэг вэ?

-Энэхүү ёгт нэр нь идээ ундаа бага байх, өлсгөлөн болох, мэсний аюул гарах эрсдэлтэйг илэрхийлж байна.

Жил нь орсон хүмүүс ерөнхий засал номоо хийлгэх хэрэгтэй. Эрэгтэй хүн жилээ угтдаг, эмэгтэй хүн жилээ дагадаг гэж хэлдэг.

Ялангуяа жил нь орж байгаа эрэгтэйчүүд арванхоёрдугаар сарын 22-ноос хойш цагаан сарын шинийн 15-ны дотор заслаа хийлгэх нь зүйтэй. Эмэгтэйчүүд цагаан сар гарсны дараа заслаа хийлгэж болно.

–Шороон үхрийн зурлагаар шинжилбэл ямар төлөв ажиглагдаж байна вэ? 

-Үхэр: Эвэр, сүүл, чих нь шар, толгой нь ногоон, бие нь шар, дөрвөн туурай нь ногоон өнгөтэй, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан үхрийн зураг гарч байна.

Шороон үхрийн биеийн өнгөөр нь тариалан, хур бороог шинждэг бол дөрвөн туурайгаар ургац хэр арвин байхыг ерөнхийд нь шинжиж мэддэг. Эвэр, сүүл, чихээр нь хаврын гурван сар, тухайн улирлыг шинждэг.

Үхэр хариулаач: Нэг гутлаа өмссөн, нөгөө гутлаа баруун сугандаа хавчуулсан, мяндсан шилбүүр бариад яаран гүйж яваа хүүхдийн зураг байна.

Энэ зургаар нь шинжилбэл ногоон дээлтэй, хөх бүстэй, шар гуталтай хүүхэд дүрслэгджээ. Үхэр хариулаач хүүхэд гүйж яваагаас үзвэл нялхаст ээлтэй, настай хүмүүст ширүүн, залууст машид ширүүн байх шинж гарч байгаа.

-Зурхайн ухаанаар гарч буй жилийн ерөнхий байдлыг шинжилдэг байх?

-Улс оронд амгалан тайван, өвс тариа дэлгэрсэн сайн жил ирнэ. Жилийн эхэн хаврын гурван сарын эхээр бага зэрэг салхитай.

Өндөр газар, ай сав, голын эхээр өвс ургамал ихтэй. Малчид, тариаланчдын хувьд өвс ногоо, сүү сааль арвин жил болох шинжтэй. Залуу хөвгүүн яаран гүйж явааг дүрсэлсэн нь залуусын хөдөлмөр дэлгэрсэн жил гарч байгааг илэрхийлж буй.

Энэ жил эрэгтэйчүүд их яаруу байна. Үүний цаад утга нь хөдөлмөр дэлгэрэх болой. Эмэгтэйчүүдийн хувьд маш тайван, ажил үйлс нь бүтэмжтэй байна.

Эрүүл мэндийг ерөнхийд нь шинжвэл хурмал өвчин дэлгэрнэ.

Жилийн онцгойлон үзэх зарим зүйл: 13, 73 , 25, 85, 37, 97, 49, 61, 109-ний жил орж байна.

Жил нь орсон хүмүүс тус тусын заслыг хийлгэвээс гараг эрхсийн нөлөөлөл, жилийн барцад саадаас хол байна.

“Луу могой хоёр орооцолдох” хэмээх тул огторгуйд ургаж буй энэ луу жилд могой жилтэй хүмүүс цагаан жилийн засалтай. Сэтгэл санаа хямрах, бие тавгүйдэх гэм буй тул Их Манал, 1,000 цагаан ногоон дарих, 10 хангал тахиулах тэргүүтэн уншиж засал хийлгэх нь зүйтэй.

Ивээл жил: Бич, Хулгана жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа учир ивээл жилийн засалтай алс явах, их үйл хийхэд анхаарууштай. Жанцанзэмүүбүнжин, олон гурван гүрэм, Жанаг гагдаг ном уншуулбал зохилтой.

Харш жил: Хонь, үхэр бага харш, нохой жилтэн их харш 7, 19, 31,43, 55, 67, 79, 91, 103 нас харш тохионо. Ажил үйл алинд ч саад тотгор тохиолддог тул анхаарууштай.

Бага харш нь төрсөн жилээс дээш, доош дөрөв тоолж гаргадаг. Догсом, Юмжаврэндүйсүн, Сундуй, Ширнэн, олон гурван гүрэм, Жадамба ном уншуулбал зохилтой.

Өмнөх мэдээ

Иранд гарсан террорист халдлагыг үйлдсэнээ Исламын Улс зэвсэгт бүлэглэл хүлээжээ

Дараагийн мэдээ

Украины дайнд оролцсон гадаадын иргэдэд ОХУ-ын иргэний харьяалал олгох зарлигт Путин гарын үсэг зуржээ

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

Украины дайнд оролцсон гадаадын иргэдэд ОХУ-ын иргэний харьяалал олгох зарлигт Путин гарын үсэг зуржээ

“Аригтай хадгалъя” аяны супер урамшууллын эзэд тодорлоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.