• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 9 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ч.Хүрэлбаатар: Баруун аймгууд гурван нэр төрлийн 400 гаруй барааг ОХУ руу татваргүй оруулах хэлэлцээр хийгдэж байгаа

2024-02-02
Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган эхний өдрийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө.

Энэ үеэр Эдийн Засаг, Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулсан “Баруун бүсийн хөгжил, тэргүүлэх чиглэл” илтгэлээс тоймлон хүргэе.

Тэрбээр “Баруун таван аймгийн хамгийн их ДНБ-ий үйлдвэрлэлтэй нь Ховд. Монгол Улсын хэмжээнд ДНБ-ий хэмжээгээр баруун бүс нь дөрөвдүгээр байрт бичигддэг.

зураг

Үндэсний статистикийн газрын мэдээллээр орон нутгийн хөгжлийн индексээр баруун бүс улсын хэмжээнд доороосоо хоёрдугаарт явж байгаа. Харин баруун аймгуудын цалингийн хэмжээ улсын дунджаас доогуур юм.

Ядуурлын түвшнийг авч үзвэл улсын дундаж 27.8 хувьтай. Гэтэл ганцхан Баян-Өлгий аймаг 22.8 хувьтай бөгөөд бусад аймаг нь улсын дунджаас илүү буюу ядууралтай байна. Говь-Алтай аймгийн ядуурлын түвшин хамгийн өндөр.

зураг

зураг

Баруун бүсийн аймгуудад Улаанбаатар, ОХУ, Хятад гэсэн гурван том зах зээл байгаа. Нэмэх нь баруун аймгуудын махыг Арабын орнууд авдаг. Баруун аймгууд Улаанбаатартай авто замаар холбогдсон. Тиймээс нөгөө хоёр зах зээл рүү гарах замын бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй.

Даян боомтын асуудлаар Баян-Өлгийн аймгийн иргэдээс хүсэлт ирүүлдэг. Даян боомтыг Өлгий хоттой холбож цаашаа Цагааннуур руу гарах боломжтой. Ингэснээр Даян боомтын цаана буй БНХАУ-ын холбогдох бүсээр бизнес, аялал жуулчлалын суваг үүсэх боломжтой. Мөн баруун аймгуудын хөгжил давхар явагдах юм.

зураг

Арц суурийн боомтыг Түдэвтэй сумын төв замтай холбосноор Завхан чиглэлээр ОХУ руу гарах боломжтой болно. Гурван том зах зээлд авто замаар холбогдсоноор эдийн засаг тэлнэ.

Эдийн Засаг, Хөгжлийн Яам ОХУ-тай таван хоногийн өмнө хоёр өдөр тасралтгүй гэрээ хэлэлцээр хийсэн. Үр дүнд гурван нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаргах талаар хэлэлцсэн юм. Үүнд:

  • мах болон махан бүтээгдэхүүн,
  • арьс болон арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн,
  • ноос ноолуур болон ноос ноолуураар хийгдсэн бүтээгдэхүүний 400 гаруй барааг ОХУ руу татваргүй оруулах гэрээ хэлэлцээр хийгдэж байна.

ОХУ-аас цахилгаан эрчим хүч, нефть, тэсэлгээний бодис, бордоо, хүнсний бараа авдаг. Худалдааны үзүүлэлтийг харвал 97 хувь нь ОХУ, гурван хувь нь манай улсынх юм. Тэгэхээр ОХУ-тай худалдаа алдагдсан учраас Монголын бүтээгдэхүүнийг гаргахаар гэрээ хэлэлцээр хийгдсэн гэсэн үг.

зураг

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Хөгжил шинэтгэлийн хороо руу худалдааны хэлэлцээр байгуулах бичиг явуулсан. Энэ асуудал сүүлийн 20 жил огт яригдаагүй. Гэтэл БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн манай хил рүү чөлөөтэй ордог. Харин Монголын бараа бүтээгдэхүүн орох гэхээр саад учирдаг.

Энэ хоёр хэлэлцээрээр баруун аймгуудын боомт амилж эхэлнэ. Энэ оноос Улиастай, Алтай, Ховд, Улаангом чиглэлийн авто замын ажлууд эхлэх юм. Мөн Арц сууриас Шивээхүрэн рүү явах баруун босоо 623 км төмөр замын бодлого батлагдсан. Үүнээс салаалаад Шивээн хүрэнгээс Ховдын Булган руу гарах хувилбар яригдаж байгаа.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудал яригдаж бөгөөд гэхдээ зээлийн гэрээнд гарын үсэг зурагдаагүй. Удахгүй зурагдах болов уу. Үндсэндээ баруун аймаг талдаа сэргээгдэх эрчим хүч рүү явах нь зүйтэй.

зураг

Баруун аймаг бол түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай. Тиймээс энэ чиглэлд онгой анхаарал тавьж хөгжүүлэх шаардлагатай.

зураг

ААН, иргэдтэй уулзахад чадвартай боловсон хүчин дутагдаж байгааг ярьсан. Тэгэхээр аймгуудын төв дээр МСҮТ, коллеж, Японы жишгээр коосен байгуулах ажлыг эхлүүлнэ. Ингэснээр баруун аймгийнхан дотооддоо боловсрол авах боломжтой юм.

зураг

Хамгийн гол нь хэн хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ихэнх ажлыг хувийн хэвшил хийгээсэй. Зээл авсан тохиолдолд зөвхөн дэд бүтцэд зарцуулна. Зээл харж хөгжил дэвшил ирэхгүй. Хөрөнгө оруулалт хүчтэй дэмжигдсэнээр баруун аймгууд хөгжиж, иргэдийн амьдрал сэргэнэ” хэмээн танилцуулав.

зураг
Өмнөх мэдээ

Г.Шийрав: Шаталтын явцад шахмал түлшний хүхэрлэг хийн 70 орчим хувь нь агаарт дэгдэж байгаа

Дараагийн мэдээ

Х.Бадамсүрэн: Говийн бүс нутагт зэс, ган, нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр баригдана

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

Х.Бадамсүрэн: Говийн бүс нутагт зэс, ган, нүүрсийг гүн боловсруулах үйлдвэр баригдана

ЗӨВЛӨГӨӨ: Мөнгөн аяга худалдан авахдаа хуурамч эсэхийг нь хэрхэн шалгах вэ?

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    49 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.