• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 7 | Бямба
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Шинэ автобустай болсон ч хүртээмж муу байна

2024-01-31
Онцлох мэдээ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Өглөөд ажил, сургуульдаа очих, оройд гэртээ харих гэсэн хүмүүс автобусны буудал дээр өвлийн жаврыг үл ажран, тэвчээрээ шалгах нь хэдийнэ дасал болжээ. Ийм дүр зураг автобусны буудал бүрд нийтлэг харагддаг. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд дор хаяж 30 минут автобус хүлээн зогсоно гэдэг монголчуудаас өөр үндэстний хийж чадах зүйл биш аж. Ноосон өмд, годон гутал, ноолууран ороолт, ноосон малгайн хүчинд л тэвчээр заан хүлээдэг гэлтэй.

Хотын удирдлагууд нийтийн тээврийн хүртээмж, түгжрэлийн асуудлыг шийдэх гэж автобусны парк шинэчлэлт хийж, чиглэлийг өөрчилсөн. Гэсэн хэдий ч бодит байдал дээр автобусны хүртээмж, үйлчилгээ сайжирсангүй. Харин ч эсрэгээрээ нийтийн тээврийн хүртээмж муудаж, ажил сургуулиасаа хоцрох болсноо иргэд шүүмжилж байлаа.

Багшийн дээдийн автобусны буудал, 17:00 цаг

Улаанбаатар хотын хамгийн ачаалалтай, олон чиглэлийн зангилаа болсон газар бол иргэдийн хэлж сурснаар Багшийн дээдийн урдах автобусны буудал. Олны хөл хөдөлгөөн тасарна гэж ер үгүй. Түгжрэл дунд бараа, сураггүй байгаа унаагаа хүлээсэн хүмүүс автобусны буудал дээр холхилно. Хаа нэг автобус ирэхэд бөөн хүмүүс бужигнан чихэлдэх нь ерээд оны гэрэл зургийн хальс амь оров уу гэлтэй харагдана.

“60 дугаарын автобус хүлээн зогсоно. Ирээд бараг 30 минут болж байна. Миний дүү ахынхаа автобусыг хаана явж байгааг утсаараа нэг хараад өгөөч. Сая чиглэл өөрчлөгдөөд явахаа больчихсон юм болов уу. Хөдөөний хүн болохоор сайн мэдэхгүй юм” гэж нэгэн ахмад настан ярилаа. Түүн шиг учраа олохгүй, төөрч будилж яваа хүмүүс автобусны буудал болгон дээр цөөнгүй байв.

Сурагчдын улирлын амралт дуусч, өнгөрөгч Даваа гаригаас хичээл нь орж эхэлсэн. Тиймээс буудал дээр хүүхдүүдээ хөтөлсөн эцэг эхчүүд, автобусаа хүлээн зогсох сурагчид цөөнгүй байв. Хүүхдээ сургуулиас аваад явж буй нэгэн ээж ярихдаа “Хориод минут автобус хүлээлээ. Манай чиглэлийн автобус цөөрчихсөн байна лээ” гэж ярин зогсох зуур хүсэн хүлээсэн Ч:29Б чиглэлийн автобус нь ирж, үгээ дуусгалгүй хүүхдээ хөтлөөд гүйлээ.

Багшийн дээдийн автобусны буудал хэзээнээсээ оюутнуудын хөлд дарагддаг газар. Ямар сайндаа л “Багшийн дээдийн буудал нүүвэл хөдөөний олон оюутан гэртээ харих замаа олохгүй. Бүгд л Багшийн дээдээс харих замаа заалгачихсан байдаг” гэж хошигнодог. Тэр ч утгаараа хичээл нь орчихсон оюутан зогсож байлаа. “Бид хоёр 120 мянгат чиглэлийн автобусыг хүлээж байна. Сая сургуулиасаа гарч ирээд 5-10 минутл зогслоо. Чиглэл эргэн сэргэсэн байна. Автобусны хүртээмж ч сайн байх шиг байна” гэж хоёр найз ярив.

Харин тэдний хажууханд “Оффицеруудын ордон-Таван шар” чиглэлийн автобусыг хүлээн зогсох оюутан “Өнөөдөр харж байхад Таван шар чиглэлийн автобуснууд нэг дор олноороо ирэх юм. Бараг нэг буудал дээр шууд дарааллаад арав гаруй ирсэн байх. Тэгснээ өөр чиглэлүүд нь ирэхгүй. Ер нь сонин санагдсан. Өглөөд ойр ойрхон ирж байгаа ч хүн дүүрэн явдаг” гэлээ.

“Шинэ автобустай болсон нь магтууштай байлаа. Чиглэлийн өөрчлөлт хийсэн нь ч зүгээр байсан. Гол нь хүртээмж муу юм болов уу гэж харагдсан” гэж шинэ автобусаар зорчиж, дамжин суухаар Багшийн дээдээр саатсан ахмад настан ярилаа.

Нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд шинээр 600 автобус нийлүүлэхээр болж, эхнээсээ албандаа гарсан.

Өмнө нь иргэд нийтийн тээврийн хүртээмж, цэвэр цэмцгэр байдал, техникийн бүрэн бүтнээс шалтгаалан автобусанд суухаас зайлсхийдэг байсан нь нууц биш. Одоо шинэ автобус ирсэн ч хүртээмж муу байгаа талаар иргэд ярьсаар л байна.

Хотын дарга Х.Нямбаатар он гараад хийсэн мэдэгдэлдээ “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 110 чиглэлд 1017 автобусаар 1170 автобусны зогсоолоос өдөрт 400-500 мянган зорчигчдод үйлчилгээ үзүүлж байна. Өнөөгийн нийтийн тээврийн төлөвлөлт нь дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцлыг ихээхэн үүсгэж байна. Иймд нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд Улаанбаатар хотын газар зүйн хэлбэр болон одоо байгаа авто замын сүлжээнд тулгуурлан зорчигчийг хотын аль нэг захаас нөгөө зах руу дамжин суух нөхцөлтэйгөөр богино эргэлтийг бий болгож автобусны хүлээгдлийн хугацааг багасгахаар ажиллаж байна” гэж хэлэн чиглэлийн өөрчлөлтийг хийсэн.

Гэвч иргэдийн дургүйцэлтэй нүүр тулж, хуучин чиглэлийг сэргээсэн удаатай. Хуучнаараа ч, шинэ зохицуулалтаараа ч нийтийн тээврийн хүртээмж муу байгааг хүмүүс ярьсаар байна.

Өмнөх мэдээ

НАТО-гийн орнууд “F-35” сөнөөгчөөр зэвсэглэж байна

Дараагийн мэдээ

ОХУ энэ сард 4 дэх удаагаа өөрийн хотоо бөмбөгдөв

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Онцлох мэдээ

АРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025-04-14
Дараагийн мэдээ

ОХУ энэ сард 4 дэх удаагаа өөрийн хотоо бөмбөгдөв

Нийслэлийн удирдлагын шинэ баг 26 хуульд өөрчлөлт оруулав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    39 хуваалцсан
    Хуваалцах 16 Жиргэх 10

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.