Оюу толгойн талаарх Германы эдийн засагч, эрдэмтэн судлаач Ханс Вернер Зинийн хэлснээс иш татсан гэгдэх ташаа мэдээлэл Монголд олон нийтийн сүлжээгээр үе үе гарч ирдэг бөгөөд үүнийг нь маш олон хүн цааш нь түгээдэг. Харин саяхан эрдэмтэн судлаач Ханс Вернер Зин өөрийн вэбсайт Rectification – Wrong Quote in a Mongolian Facebook Post | Hans-Werner Sinn (hanswernersinn.de)-д өөрийнх нь нэрийг ашиглан Монголд түгээд буй энэхүү мэдээлэл нь төөрөгдүүлсэн, худал мэдээлэл хэмээн мэдэгдэл хийснийг хүргэж байна.
Энэхүү худал мэдээлэлд “Оюу толгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар гэж эдийн засгийн мэргэжилтэн европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна. Тэрээр гуравхан асуудалд багтаан энэ тухай тайлбарлажээ. “Монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсэж байна хэмээн Ханс Вернер Зин яриагаа эхлүүлэв. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв хоёр талаас хамтарч байгаа бол хоёр талаас өөр, өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюу толгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100% эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм” хэмээсэн байсан.
Харин энэхүү мэдээнд Ханс Вернер Зин доорх хариуг өөрийн албан ёсны вэбсайт дээр ийн мэдэгдсэн байна.
Professor Sinn declares, however: “Based on the automatic translation of this text on Google, I can confirm that this text is not mine and does not represent my opinions. If someone claims the text is from me, he disseminates faked information. In fact I never made any statement on Facebook, let alone one on Mongolia.”
Энэхүү мэдээллийг “Google”-ээр орчуулж харахад, миний хэлсэн эсвэл хэлж байсан үг, илэрхийлсэн зүйл биш гэдгийг баталж байна. Миний нэрийг ашиглан гарч буй энэхүү мэдээллүүд худал, төөрөгдүүлсэн мэдээ бөгөөд би хэзээ ч Фейсбүүк эсвэл олон нийтийн сүлжээнд Монголын талаар өөрийн дүгнэлтийг илэрхийлээгүй болно.