Энэтхэг улсын сансар судлалын байгууллага нэгдүгээр сарын 1-ний даваа гарагт хар нүх судлах зорилготой хиймэл дагуулаа амжилттай хөөргөсөн хэмээн мэдээллээ.
“XpoSat” хиймэл дагуул хөөргөсөн нь “Эрдэмтдийн хар нүхний талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой” гэв.
30 сая ам.долларын өртгөөр бүтсэн тус хиймэл дагуулын ашиглалтын хугацаа нь ойролцоогоор таван жил аж.
Өнгөрсөн онд Энэтхэгийн сансар судлалын салбар ихээхэн амжилт гаргасан гэж болно. Тодруулбал 2023 оны наймдугаар сард сарны өмнөд туйлыг судлах ажиллагаа нь амжилттай болсноор саран дээр буусан дөрөв дэх, сарны өмнөд туйлд хүрсэн анхны орон болсон.
Үүний дараа нарыг судлах “Aditya-L1” хөлгөө өнгөрсөн есдүгээр сард хөөргөсөн. Уг хөлөг нь дэлхийгээс 1.5 сая километрийн зайг туулах бөгөөд зорьсон газраа хүрэхэд дөрвөн сар орчмын хугацаа орно гэсэн юм.
Эх сурвалж: ВВС