Энэтхэг улсын өмнөд хэсэгт оршдог Хидерабад хотод оршин суудаг эрэгтэй шатахууны хомсдолоос залхсан тул морьтой хоол хүргэлт хийсэн байна. Мягмар гарагт /2024.10.09/ тус хот дахь шатахуун түгээх станцуудад урт дугаарлалт үүссэн юм.
Үүний улмаас нэгэн хүргэлтийн ажилтан мотоциклдээ түлш худалдаж авч чадаагүй байна. Шатахуунгүй учраас тэр эрэгтэй морь олж хүргэлтийн ажлаа үргэлжлүүлжээ. Цахим орчин дээр нийтлэгдсэн нэгэн бичлэг дээр тус ажилтан “Миний мотоцикл бензингүй. Би шатахуун түгээх станцад гурван цаг дугаарласан нь бензин авч чадаагүй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ