Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2024.01.01/ Японы Ишикава мужийн Ното хойгт 7.6 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Үүний улмаа Ишикава болон тус мужтай ойр байрладаг Ниигатад сүлжээгүй болсон юм.
Чичиргээний улмаас сүлжээгүй болсон газрууд руу хүрэх замууд эвдэрч эсвэл хөрсний нуралтад дарагдсан байна. Ийм учраас ажиллагаагүй болсон сүлжээний цамхгуудыг очиж засварлахад хүндрэлтэй учраад буй.
Сүлжээний асуудлыг шийдэхийн тулд “NTT Docomo”, “KDDI” операторууд эрэгтэй ойролцоо байрласан хөлөг онгоцнуудаас сүлжээ цацаж эхэлжээ. Энэ үйлчилгээг өнгөрсөн бямба гарагаас /2024.01.06/ эхлүүлж, Важима хотоос 1.7 км-ийн зайд усан онгоц байрлуулсан байна.
“NTT Docomo”, “KDDI” компаниуд 2020 онд байгалийн гамшигт үзэгдлийн үед хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн юм. Өнгөрсөн бямба гарагт эхлүүлсэн үйлчилгээ нь тэдгээр компаниуд анхны удаа хамтран ажилласан тохиолдол.
Тэднээс гадна “SoftBank” нэртэй компани Важима хотод дроноос сүлжээ цацжээ. Хөлөг онгоц болон дроны тусламжтай газар хөдлөлтөд өртсөн хэд хэдэн бүсэд сүлжээ орж эхэлсэн байна.