Үндэсний их баяр наадмын үеэр дор дурдсан байршлуудад нийт 6470 тээврийн хэрэгслийг байрлуулахаар шийдвэрлэжээ.
Үүнд:
- “А”, “Д”-“Наадам” центрийн зогсоолд-550 тээврийн хэрэгсэл
- “Ж”-“Говийн-Од” ХХК-ийн зогсоол-100 тээврийн хэрэгсэл
- “Ү”-“М Си Эс групп”, И-Мартын баруун зогсоол-400
- “Г”-Дүнжингарав худалдааны төвийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл
- “Нээлттэй”-Нарантуул ОУХТ-ийн зогсоол-2000 тээврийн хэрэгсэл
- “Нээлттэй”-Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зогсоол-120 тээврийн хэрэгсэл
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол-500 тээврийн хэрэгсэл
- “Нээлттэй”-Мишээл экспогийн зогсоол-400 тээврийн хэрэгсэл
- “Нээлттэй”-Улаанбаатар төмөр замын зогсоол-400 тээврийн хэрэгсэл байршуулахаар төлөвлөжээ.
Нээлттэй авто зогсоолд автомашинаа байрлуулсан иргэд болон тус чиглэлээс “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хүрэлцэн ирэх наадамчин олонд зориулан нийтийн тээврийн богино хөдөлгөөнийг эхлүүлж, сурын талбайн урд талын зогсоолд буулгана. Үүнд:
Дүнжингарав худалдааны төв – Төв цэнгэлдэх хүрээлэн
Мишээл сити – Төв цэнгэлдэх хүрээлэн
Нарантуул ОУХТ – Төв цэнгэлдэх хүрээлэн
Улаанбаатар төмөр зам – Төв цэнгэлдэх хүрээлэн
Харин хотын төвөөс Хүй долоон худаг руу доорх хоёр чиглэлээс тодорхой хуваарийн дагуу нийтийн тээврээр үйлчилнэ.
МУБИС-ийн баруун талын автобусны буудал – Хүй долоон худаг чиглэлд нийт 5 автобус.
Төв цэнгэлдэх хүрээлэн – Хүй долоон худаг чиглэлд нийт 10 автобус тус тус үйлчилнэ.