• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 9 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Үргэлж анхаарал татаж чаддаг “Calvin Klein”

2024-01-24
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Шинэ он гараад хэдхэн хонож байгаа ч “Calvin Klein” брэндийн шинэ сурталчилгаа хэдийнэ жилийн анхны дуулиан тарилаа.  “Calvin Klein” брэндийн сурталчилгаа Нью-Йорк хотноо нэгдүгээр сарын 4-нд байршсан даруйдаа олны анхаарлыг татаж чадсан нь АНУ-ын жүжигчин Жереми Аллен Уайтын булчинлаг цээжтэй холбоотой. 

Тачаангуй байдлын илэрхийлэл болсон уг брэндийн классик сурталчилгааны арга барил 1970-аад оноос эхлэлтэй. Мөн брэндийн нэр хүнд нь сурталчилгааны арга барилтай холбоотой гэж үздэг. Тухайлбал, Өгөгдлийн мэдээллийг боловсруулагч “Launch metrics” компанийн мэдээлснээр, “Calvin Klein” брэндийн сурталчилгаа цацагдсанаас 48 цагийн дараа гэхэд л хэвлэл мэдээллийн нөлөөллийн үнэ цэнэ нь 12.7 сая ам.долларт хүрсэн байна. Харьцуулбал, загвар өмсөгч Кендалл Женнер, реппер “A$AP Rocky” нарыг нүүр царайгаа болгосон 2024 оны хаврыг угтсан загварын сурталчилгаа нь 48 цагийн дотор 2.8 сая ам.доллараар үнэлэгджээ.

Жереми Аллены булчинлаг цээжээр “гангарсан” шинэ сурталчилгаа хэвлэлийн анхааралд илүү их өртсөн нь учиртай. Учир нь Их Британийн зар сурталчилгааны стандартыг зохицуулах газраас дуучин  “FKA Twigs”-ийг нүүр царайгаа болгосон “Calvin Klein” брэндийн өмнөх сурталчилгааг хориглосон юм. Тус газраас сурталчилгааны зургууд нь түүний “хувцас гэхээсээ илүү биеийн онцлогт нь анхаарлаа хандуулж, энэ нь түүнийг хэвшмэл бэлгийн объект гэж харагдуулсан” гэж мэдэгджээ.

Энэхүү шийдвэр нь удалгүй эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд шүүмжлэгчид тус агентлагийг эмэгтэй хүний ​​​​бэлгийн байдал, ​​​​биеийг хянахыг оролдсонд буруутгажээ.

Гэсэн атал Их Британийн агентлаг Кендалл Женнерийн ижил төстэй сурталчилгааны зургуудыг “хариуцлагагүй гэж үзэх магадлал багатай” гэж мэдэгдсэн нь цахим ертөнцөд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан гэж шүүмжлүүлжээ. Их Британийн зар сурталчилгааны стандартыг зохицуулах газар мэдэгдэлдээ, “Бидний шийдвэр нь зөвхөн зар сурталчилгааны агуулга нь стандарт, дүрмийг зөрчсөн эсэхийг хянадаг.  Эдгээр зар сурталчилгаан дээр гарсан загвар өмсөгчдийн онцлог шинж чанар, хүйс нь бидний үнэлгээний нэг хэсэг биш байсан …” гэжээ.

Харин дуучин “FKA Twigs” хэлэхдээ, “Тэдний намайг тодорхойлсон шиг “хэвшмэл бэлгийн объект”-ийг би олж харахгүй байна. Би таны төсөөлж чадахаас ч илүү өвдөлтийг тэсвэрлэх чадвартай, гайхашигт өнгөт арьст эмэгтэйг харж байна” гэж хариулжээ.

Түүнчлэн “Calvin Klein” ч мөн мэдэгдэл гаргаж, “Их Британид хэдэн арван жилийн турш ижил төстэй сурталчилгаа хийж байсан бөгөөд дотуур хувцасны сурталчилгаанд “тодорхой хэмжээгээр нүцгэн байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Энэхүү брэнд нь зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд “өдөөн хатгалгасан” шинжтэй зар сурталчилгаа цацдагаараа алдартай. Брэнд сурталчилгаандаа загвар өмсөгч  Кейт Моссыг цээж нүцгэн тоглуулж, насанд хүрээгүй Брук Шилдсээр зохисгүй үг хэлүүлэх гэх мэтээр маргаантай үйлдлүүдийг зоригтой хийдэг. Тухайлбал, 2008 онд Эва Мендесийн тоглосон сүрчигний сурталчилгааг АНУ-д хориглосон. Гэвч сүүлийн 10 жилийн хугацаанд брэндийн зар сурталчилгаа нь ижил түвшний анхаарлыг татаж чадаагүй.

Энэ салбарынхан ч зар сурталчилгаанд илүү болгоомжтой ханддаг болсон. Учир нь “Victoria’s Secret” брэндийн “сахиусан тэнгэрүүд”-ийн хэт төгс бие галбир шүүмжлэлийн бай болж,  “Balenciaga”  брэнд хүүхдийг “BDSM” агуулгатай сурталчилгаанд ашигласнаас болж хэрэглэгчдээ алдахад хүрсэн. Гэвч “Calvin Klein” брэндийн зоригтой, өдөөн хатгасан сурталчилгаа нэр хүндийг нь өсгөсөөр байна.

Justin Bieber's Calvin Klein campaign — pictured here in on a billboard in New York's NoHo neighborhood in May 2016 — served as part of an image overhaul for the popstar.

“Calvin Klein” брэндийн зар сурталчилгааны амжилт нь оддыг тачаангуй байдлын бэлгэ тэмдэг  болгож чаддагт оршдог. Тэд 1990-ээд оны үед Моссыг загварын дэгжин хатан хаан хэмээн нэрлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Уолбергт Марки Маркийн эрин үеийг давахад тусалсан юм. Жастин Биберийн 2015 оны сурталчилгаа нь түүнийг өсвөр насны “Tiger Beat” гэхээсээ илүү насанд хүрэгчдийн хүсэл тэмүүлэлтэй нэгэн болгож чадсан.

Adorning a New York City phonebooth, Mark Wahlberg is seen in a 1992 Calvin Klein campaign.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Өмнөх мэдээ

Архидалттай тэмцэхэд 7.9 тэрбум төгрөг зарцуулна

Дараагийн мэдээ

ЦЕГ: Өсвөр насныхныг уруу татсан, зүй бус цахим хуудсуудыг хаана

ХолбоотойМэдээ

CNews

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08
CNews

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08
CNews

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08
Дараагийн мэдээ

ЦЕГ: Өсвөр насныхныг уруу татсан, зүй бус цахим хуудсуудыг хаана

Э.Оюунболд арслан Өвөрмонголд барилдана

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.