Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нь 2024 оны сонгуульд нэр дэвшиж, горилохоор өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бөгөөд түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимидсүрэнг томилжээ.
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Чимидсүрэн нь Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байжээ. Ч.Чимидсүрэн нь нягтлан бодох мэргэжилтэй.
Ажлын туршлага:
- 1998-2001 Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн зөвлөл, Арга зүйч багш, 1998-2001
- 2001-2018 Монголын мэргэшсэн нягтлан бодох институт, Гүйцэтгэх захирал 2001-2018,
- 2018-2022 Сангийн яам, Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга, 2018-2022
- 2022 оноос Сангийн яам, Хөрөнгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллажээ.