Өмнөд Солонгосын Бусан хотын боловсролын газар анх удаа олон улсын К-поп ахлах сургуулийг байгуулахаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдлээ.
Энэхүү К-поп сургууль нь 2028 оны гуравдугаар сард ашиглалтад орох бөгөөд Солонгостоо төдийгүй олон улсын оюутнуудыг татах зорилготой аж. Уг сургууль нь К-поп урлагийг олон талаас нь харуулсан сургалтын хөтөлбөрийг багтааснаар бусад урлагийн сургуулиас ялгарах гэнэ.
Одоогоор K-Pop боловсролыг цогцоор нь хүргэх “Дуу, бүжиг, хөгжим зохиох” зэрэг сургалтууд багтсан байна. Тус сургууль нь сурагчдыг K-Pop агентлагуудын түвшинд ур чадварыг бий болгох зорилготой аж.
Бусан хотын засгийн газар гадаад оюутнуудыг элсүүлэх, сургалтын төлбөрийг хөнгөвчлөх үүднээс бага, дунд боловсролын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд онцолж өгсөн байна.