Олон нийтийн газарт нацист ёсолгоо үйлдэх, хас тэмдэг зүүх, сурталчлах, худалдаалахыг хориглосон хууль өнөөдрөөс Австрали улсад хэрэгжиж эхэлж байна.
Хуулийг зөрчвөл 12 сар хүртэл хугацаагаар хоригдох шийтгэлтэй болжээ.
Нацистуудын хориотой бэлгэдэлд бас SS харгис цагдаагийн албаны таних тэмдэг болох “Schultzstaffel” багтсан байна.
“Энэ бол ийм төрлийн анхны хууль бөгөөд Австралид нацистууд болон тэдний үзэл суртлыг алдаршуулсан үйлдэл гаргах, үүгээр ашиг олохыг бүрэн хориглож байгаа юм” гэж тус улсын ерөнхий прокурор Марк Дрэйфус мэдэгджээ.
Хуулийн төслийг өнгөрсөн оны зургаадугаар сард анх танилцуулж, арванхоёрдугаар сард парламент баталсан юм.
Аравдугаар сарын 7-нд болсон халдлагын дараа Газын зурваст Хамас-Израилийн дайн эхэлсэнтэй холбоотой дэлхий даяар антисемитист (жүүдийн эсрэг) үзэл сэргэж, дэлхийн хоёрдугаар дайны үеэр жүүдүүдийн эсрэг үйлдсэн Холокост геноцидыг үгүйсгэх явдал газар авсан.
Австрали улсад ч бас сүүлийн саруудад ийм үзэгдэл нэмэгдсэн юм.
Шинэ хууль нь нацистуудын бэлгэдлээс гадна Исламын Улс, Курдийн Ажилчны Нам зэрэг террорист байгууллагуудын үзэл суртлыг хориглож байгаа ажээ.
Эх сурвалж: Reuters