Өнөө шөнө болон маргааш өдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Мөн маргааш өдөр:
- Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.
- Говь-Алтайн нутаг
- Увсын өмнөд
- Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
- Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурах юм байна.
Ирэх амралтын өдрүүдэд:
- Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
- Хоёрдугаар сарын 17-нд ихэнх нутгаар
- Хоёрдугаар сарын 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.
Иймд
- Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх
- Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
- Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах
- Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх
- Зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөв.
Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, цасанд суух, хөлдөх, осгох, төөрөх аюултай тул онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа.
Өнөө шөнө:
Маргааш:
Фён буюу халуун нөөлөг салхи гэж юу вэ?