• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 9 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Өсвөр насныханд бэлгийн боловсрол дутмаг байна

2024-01-29
Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Бага насны хүүхдийн хөгжил болон өсвөр үед ээлтэй эрүүл мэндийн тусламжийг анхан шатанд үзүүлэх боломж, хэрэгцээ ба зөрүүг тодорхойлох үнэлгээний үр дүнг танилцуулах уулзалт Эүүл мэндийн яаманд боллоо.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ дэлхий дахинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоонд бага насны хүүхдийн хөгжил, өсвөр үе, залуучуудад ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах асуудлыг чухалчилж байгааг онцлоод “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих асуудал болон өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулах асуудал эрх зүйн орчин, бодлогын хувьд харьцангуй дэмжлэгтэй байна. Харин хэрэгжилтийн шатандаа анхан шатны нэгждээ анхаарах, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр чадавхжуулж сургах, стандарт журам, заавраар хангах, үйлчилгээний орчныг бүрдүүлэх, бага насны хүүхдэд аюулгүй, өсвөр үеийнхэнд ээлтэй тэдний эрхийг хамгаалсан, нууцыг хадгалсан хэрэгцээнд нийцсэн байдлаар хөгжүүлж өргөжүүлэх, санхүүжилтийг эрүүл хүүхдийн хяналт, бага насны хүүхдийн хөгжил, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд ээлтэй үйлчилгээ рүү чиглүүлэх хэрэгцээ байна гэж харж байгаа. Тиймээс эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхийн тулд тэднийг мэдээллээр хангах, хүүхдээ асрах дадалд сургах шаардлагатай” гэсэн юм.

Үнэлгээний багийн ахлагч Х.Энхжаргал “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бодлого, үйл ажиллагааг үнэлж, үйлчилгээний хүрээ, чанарын өнөөгийн байдал” сэдвээр танилцуулгаа хийсэн бөгөөд уг үнэлгээг хийхэд чанарын судалгааны аргыг түлхүү ашиглаж, өрх, сумдын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд чиглэсэн судалгаа явуулсан талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч  Эваристе Коасси-Комлан энэхүү үнэлгээний үр дүнгийн талаар “Бага насны хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгохын тулд эхлээд Тогтвортой хөгжлийн зорилтын дагуу анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх шаардлагатай байна. Эдгээр үйл ажилагааг өрх, сумдын эмнэлгээр дамжуулан хэрэгжүүлэхэд Эүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран ажиллаж, бага насны хүүхдийн эрт илрүүлэг, үзлэгийг явуулсан. Харин үзлэгээр илэрсэн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг арилгахад “Эрт хөгжлийн оролцоо, дэмжлэг үзүүлэх” үйлчилгээг нэвтрүүлэхээр 2024 оны зорилтод тусгасан” гэв.

Судалгааны дүгнэлтээр өсвөр насныхан өрх, сумын эмнэлгээс тусламж үйлчилгээ авах нь хангалтгүй гэсэн үнэлгээ гарчээ. Тэдэнд нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн бойжилт, бэлгийн боловсрол, архи тамхины хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудал тулгамддаг байна. Гэтэл уг асуудлаар өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандах нь бага, нөгөө талдаа анхан шатны тусламж үйлчилгээний эмч нарын мэргэшсэн ур чадвар дутмаг байгаа нь хүүхдүүд хувийн эмнэлэгт хандах шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд онцолсон.

Бага буюу 0-3 насны хүүхдүүд эрүүл мэндийн ажилтны хяналтад байдаг ба хөгжлийн судалгааг нь “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийн доторх асуумжийн дагуу гэр бүл, өрх сумын эрүүл мэндийн төвийн эмч нар хамтран хянадаг байхаар бодлогын түвшинд шийдвэрлэсэн ч хэрэгжилтийн явц тодорхой үр дүнд хүрээгүй байна. Энэ нь өвчлөл их байгаагаас шалтгаалж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, сувилагчдын ачаалал нэмэгдэж бага насны хүүхдийн хөгжлийг хянах, зөвлөгөө өгөх боломж хомс болсон зэрэг дүгнэлт гарсныг мэргэжилтнүүд танилцуулж, харилцан санал солилцлоо.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч  Эваристе Коасси-Комлан, НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Халид Шарифи, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал болон тус судалгааны үнэлгээний багийнхан оролцсон юм.

Өмнөх мэдээ

Токио, Канагава мужид газар хөдөллөө

Дараагийн мэдээ

Хятад эмэгтэй бүх хөрөнгөө 3 хүүхдэдээ биш муур, нохойдоо гэрээслэв

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

Хятад эмэгтэй бүх хөрөнгөө 3 хүүхдэдээ биш муур, нохойдоо гэрээслэв

Дэлхийн гуравдугаар дайны аюулыг сануулав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.