Дуучин Женнифер Лопез “Хэзээ ч дэлгэж байгаагүй агуу хайрын түүх” нэртэй баримтат киногоо хийж байна. Энэхүү баримтат кинонд Бен Аффлек, Жейло нарын 20 жилийн түүхийг өгүүлэх юм. Жейло кинондоо 20 сая ам.доллар, бараг түүнээс ч илүү их хэмжээний мөнгө зарцуулсан байж магадгүйг “Life Style” хэвлэл мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, жүжигчин Бен Аффлек олны өмнө эхнэрийнхээ төслийг дэмждэг. Гэсэн хэдий ч хувь хүнийхээ хувьд Жейло яагаад хувийн амьдралаа ингэж олны анхаарлын төвд аваачих гээд байгааг ойлгодоггүй аж.
“Бен хэлээ хазаад бүр сурчихсан. Гэхдээ л тэр Жейлогийн бусдын анхаарлыг татах гэсэн дуусашгүй хэрэгцээг таашаадаггүй. Бен эхнэрээ хүндлэн хайрладаг. Тэр юунд оролцож байгаагаа тодорхой хэмжээгээр мэдэж байсан. Гэвч Жейло амьдралаа олон нийтэд хэт дэлгэснээрээ өөрсдийгөө хяналтад оруулахад хүргэж байна. Ийм зүйл тэдний харилцаанд тус болж байсан удаагүй” гэж эх сурвалж хэлжээ.
Бен Аффлек баримтат кинон дээрээ ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байна. “Хувийн шинж чанартай зүйлс минь миний хувьд ариун бөгөөд онцгой. Тэгэхээр энэ бүхнийг хүлээж авахад жаахан төвөгтэй байна” гэж тэр хэлжээ.
Түүнчлэн Бен Аффлекийн бичсэн хайрын захидлуудыг ашиглах зөвшөөрлийг Жейло дуу зохиогчдод олгосон байна. Жейло түүний захидлуудаар хөглөгдөж, “This Is Me…Now” шинэ цомгоо гаргаж байжээ.
Эх сурвалж: LIFE STYLE