Блокчэйн технологийн нэг давуу тал нь нэгэнт бичигдсэн мэдээлэл өөрчлөгдөх боломжгүй буюу хаккерийн халдлагад өртөх магадлал бага гэдэг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 10 жил идэвхгүй байсан хоёр том халим түвшний (том тоглогч) тоглогчид нийт 91,6 сая ам доллартай тэнцэх хэмжээний Биткойныг шинээр үүсгэсэн хэтэвч рүү шилжүүлсэн нь хакеруудын үйлдсэн хулгай байх магадлалтай гэх хардлагыг үүсээд байна.
Тодруулбал сүүлийн 9, 10 жилд идэвхгүй байсан хэтэвчнээс гэнэт хөдөлгөөн хийсэнд 2014-2022 онд үүсгэсэн хэтэвч халдлагад өртөх боломжтой бөгөөд халдлага үйлдэгч нар уг хэтэвчийн нууц үгийн алгоритмыг тайлсан байх магадлалтай гэж шинжээчид үзэж буй.
Нэмж дурдахад, 12 сараас хойш хамгийн багадаа 10 сая ам доллартай тэнцэх хэмжээний ETH койн хулгайд алдагдсан бөгөөд одоогоор хэрхэн хулгай хийснийг тогтоогоогүй байна.