Үндэсний их баяр наадам хаяанд ирсэнтэй холбогдуулан жил бүр маргаан үүсээд байдаг зарим асуудлыг шийдэх зорилгоор үндэсний бөхийн дүрэмд дараах өөрчлөлтийг оруулахаар болжээ.
- Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ.
- Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авхуулсны дараагаар завсарлана.
- Нэг бөх таван минутад багтаан ам авна.
- Ам авахдаа утсаар ярихыг хориглоно.
- Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлнэ.
- Монгол туургатны /Тува, Өвөр Монгол зэрэг/бөхчүүд төрийн наадамд зодоглож болно.
- Бөхийн цолыг дуудахдаа харьяалагдах спорт хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан ивээн тэтгэгчийг дуудуулна.
- Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм хэвээр үйлчилнэ. Үндсэн барилдаан 40 минут байна.