Ирэх жил Кени улсыг зорих хүмүүс виз авах шаардлагагүй гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Уильям Руто мэдэгдсэн байна. Тэрбээр Кенийн засгийн газар жуулчдад зориулж аялах зөвшөөрлийг цахимаар урьдчилж авах платформ үүсгэнэ гэж хэлжээ.
Руто Африк тивийг визгүй зорчих боломжтой болгохыг эртнээс дэмжсээр ирсэн юм. Ийм учраас Бүгд Найрамдах Конго улсад аравдугаар сард болсон хурлын үеэр тэр Африкийн орнуудын иргэд 2023 оны сүүл гэхэд Кенид визгүй аялах боломжтой болно гэж хэлсэн байна. Аялал жуулчлалын салбар нь Кенийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Эх сурвалж: CNN