Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутгийн Цантын дэрс хэмээх газраас Монголын эзэнт гүрний үед цаас үйлдвэрлэж байсныг нотлох олдвор олжээ.
Өмнө нь тус сумаас эртний хотын туурь байсныг олж тогтоосон юм. Эл газар шинэчилсэн судалгаа хийсний дараа уг олдворыг олсон байна.
Судалгааны Үр Дүнд Цаас Үйлдвэрлэж Байсан Чулуун Байгууламжийг Олжээ. Мөн Тарианы Тээрэм, Бусад Дурсгалыг Шинээр Илрүүлэн Тодорхойлсон Байна. Цаасны үйлдвэрийн үлдэц нь манай улсын нутгаас анх удаа олдож байгаагаараа онцлог юм. Одоогоос 700-гаад жилийн өмнөх цаг үед хамаарах ажээ.
Цантын дэрсний балгасаас одоогийн байдлаар хоёр цаасны тээрэм олдсон талаар Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэмтэн А.Очир мэдээллээ.