Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Иран улсын Элчин сайд Мохсен Бахтиартай уулзсан байна. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, Иран улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцжээ.
Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол тээвэрчид Иран улсаар дамжин ойрхи дорнодын орнууд болох Катар, Кувейт, Араын нэгдсэн Эмират улс руу тээвэр хийх боломж бүрдэхээс гадна Ираны Бандер Аббас боомтоор дамжин Энэтхэгийн далайд гарцтай болно гэж үзэж байна.
Мөн баруун бүсийн экспорт, импорт транзит ачаа барааг шууд тээвэрлэж транзит тээврийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
Монгол хонины махыг Иран улс руу экспортолж, Иран улсаас төрөл бүрийн жимс, ногоо, барилгын материал болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хурдан шуурхай импортлох боломжтой болно. Үр дүнд нь хоёр экспортоо нэмэгдүүлнэ, цаашлаад хоёр улсын иргэд, харилцан зорчих, аж ахуй нэгжүүд худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.