НАТО-гийн гишүүн 31 орон болон Швед улсын зэвсэгт хүчин ОХУ-аас дайралт ирсэн тохиолдолд няцаах цэргийн сургуулилт хийх болсон байна. Тус сургуулилт нь НАТО үүсгэн байгуулсны 75 жилийн ойн баярыг тохиолдуулан болж байгаа юм.
Нэгдсэн сургуулилтад Их Британи Хааны тэнгисийн цэргийн хүчин, Британийн арми, Хааны нисэх хүчнээс 20 мянган цэрэг илгээх болжээ. Энэ сургуулилт нь Хүйтэн дайн дууссанаас хойших НАТО-гийн явуулсан хамгийн том цэргийн сургуулилтын нэг болно гэдгийг эх сурвалжууд онцолсон байна.
Их Британийн Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Грант Шаппс “Хүйтэн дайн дууссанаас хойших НАТО-гийн явуулсан хамгийн том сургуулилтад Их Британи 20 мянган цэрэг илгээнэ гэдгийг өнөөдөр зарлаж байна.Сургуулилтад манайхаас гадна НАТО-гийн 30 орон мөн Шведийн арми оролцож, Путиний заналхийллийн эсрэг өгөх аюулгүй байдлын баталгаа болно” гэж хэлжээ.
Сургуулилтад Их Британийн
Хуурай газрын армиас 16 мянган цэрэг 2024 оны хоёрдугаар сараас зургаадугаар сар хүртэл баруун Европын орнуудад танк, их буу, нисдэг тэрэг, шүхэртэй сургуулилт хийнэ.
Хааны тэнгисийн цэргийн хүчнээс 2 мянган тэнгисийн цэрэг найман байлдааны хөлөг, онгоц шумбагч онгоцтой бэлтгэл зохион байгуулна.
Хааны агаарын цэргийн хүчнээс 2 мянган цэрэг F-35B, Poseidon P8 гэх мэт хамгийн сүүлийн үеийн зэвсэгт хүчний технологи бүхий онгоцнуудтай сургуулилт хийх юм.
Эх сурвалж: www.gov.uk