Нийслэлийн Засаг даргын А/730 дугаарын захирамж гарсантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт оруулан зохицуулалтаар ажиллаж байна. Үүнд:
• Ч:10 “Ганц худаг-Баянмонгол хороолол-ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх
• Ч:32б “Офицеруудын ордон-ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх
• Ч:42 “Сүлжмэл-Нарны-Зайсан” Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх
• Ч:56 “Архивийн ерөнхий газар-Буянт Ухаа2 хороолол-120 мянгат” чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин Хүннүгийн гудамж И март дэлгүүрийн урд буцаж эргэх
• Ч:61 “Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон чиглэл” Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах
• Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннү 2222-120мянгат-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг Хүннүгийн гудамжаар зорчуулан 120 мянгатын уулзвараар академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулах ажлыг зохион байгуулсан.