УИХ-ын чулганаар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын тов гарчээ. Ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын дунд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан багтсан байна. Уг хуулийн төслийг УИХ-ыын гишүүн С.Одонтуяа өмнө нь танилцуулж, 10 гаруй гишүүнээс өргөн барьсан энэхүү төсөл нь чихэрлэг ихтэй ундааны төрөлд онцгой албан татвар оногдуулах, улмаар таргалалт, чихрийн шижингээс үүдэлтэй өвчлөлийг бууруулах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих зорилготой юм.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлснээр, ерөнхий боловсролын сурагчдын 80.9 хувь нь долоо хоногт ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг нь халдварт бус өвчний шалтгаан болж байгаа гэсэн судалгаа гарчээ.
Дэлхий нийтэд 85 улс чихэрлэг ундаанд онцгой татвар оногдуулсан байдаг. Өсвөр насны хүүхдийн 67 хувь нь шүд цооролттой, асуудал дагуулж байгаа аж.