УИХ-ын чуулганы байнгын хороодын хуралдаанууд өнөөдөр болно. Иргэдийн хувьд анхаарал татсан асуудал болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан өнөөдөр болно. Түүнчлэн СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн талаар нээлттэй сонсгол хийж, асуулт асуун, хариулт авна.
МЯГМАР ГАРАГ /2024.01.02/
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | “Их засаг” |
2 | Эдийн засгийн байнгын хороо | Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” |
3 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 10.00 | 334 тоот |
4 | Эдийн засгийн байнгын хороо | ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
5 | Нийгмийн бодлогын байнгын хороо | Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | 334 тоот |
6 | Төрийн байгуулалтын байнгын хороо | Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх хуралдаан /хаалттай/ | 15.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Ажлын хэсэг байгуулах тухай/
· Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Хууль зүйн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
· Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
11.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх
· Бусад |
16.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
ГУРАВ.СОНСГОЛ | ||||
1 | Төрийн байгуулалтын байнгын хороо | · Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |