Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд есөн настай хүүхэд мах машинддаг цахилгаан машины сэнсэнд гараа хавчуулсан тухай дуудлага зургадугаар сарын 21-ний өдрийн 18:22 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Ү /9 настай, эрэгтэй/ махны цахилаан машинд гараа хавчуулсан байсныг “Холматро”-ын задаргааны багаж ашиглан гаргасан байна.