Бямба гарагт /2023.12.30/ БНСУ-ын нийслэл Сөүлд сүүлийн 40 гаруй жил арван хоёрдугаар сард үзэгдээгүй их цас орсон байна. Их хэмжээний цас орсны улмаас ямар нэгэн бэртэл гэмтэл гараагүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Солонгосын цаг уурын алба ням гарагт /2023.12.31/ мэдэгдсэнээр Сөүлд хотод 12.2 см цас орсон нь 1981 оноос хойш орсон хамгийн их цас юм. 1981 оны арван хоёрдугаар сарын 19-нд Сөүлд 18.3 см цас орсон нь тус хот цаг уурын үзэгдлийг бүртгэж эхэлснээс хойших дээд рекорд аж.
Цасны улмаас Сөүлд зам тээврийн ачаалал нэмэгдэж, төвийн бүс дэх таван эгнээ бүхий замаар зорчихыг хориглосон байна. Сөүл хотын захиргаа цас цэвэрлэх ажилд 4,689 алба хаагч дайчилж, 1,218 цас цэвэрлэх багаж ашиглажээ.
Эх сурвалж: Yonhap