Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн орлого нэмэгдэхгүй, эсрэгээрээ хэрэглээ хумигдаж амьжиргаанд хүрэлцэхгүй байгааг иргэд хэлж буй. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны дөрөвдүгээр сараас 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг Үндэсний статистик хорооноос мэдээлж байсан.
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нарыг Улаанбаатар хотын захуудаар явж, үнийн өсөлтийг асуудлыг судалж, Үнийн өсөлтийн хуулийн хэрэгжилтийг хянахыг үүрэг болголоо.
Жишээ нь, иргэдийн гол амжиргаа болсон хүнсний бүтээгдэхүүн гурил будааны үнэ болон өдөр тутмын хэрэглээ болсон үхэр, адуу, ямааны мах өмнө оноос даруй 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Энэ сард инфляц 10.9 хувь болж, буурсан ч махны үнээс шалтгаалаад өндөр хэвээр байна. Иргэдээс ирүүлж байгаа санал гомдолд үнийн өсөлт хамгийн их санаа зовоосон асуудал боллоо.
Тиймээс энэ амралтын өдрүүдэд захуудад ажиллаж, үнийн судалгаа хий. Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, төсөвт тодотгол хийхэд шаардлагатай асуудлыг судалж, эмч, багш нарын үйлдвэрчний эвлэлтэй уулз” хэмээн үүрэгдэв.