Украины арми Оросын томоохон гангийн үйлдвэрийн нэг рүү нисгэгчгүй дроноор халдлага үйлджээ. Тус халдлага Орос Украины дайн эхэлснээс яг хоёр жилийн дараа болов. Украины хэвлэл мэдээллийн агентлагууд тагнуулын эх сурвалжаас иш татан, дронууд нь Оросын төв хэсэгт орших Липецк муж дахь гангийн үйлдвэрийг бут цохисон тухай мэдээлжээ. Оросын мэдээллийн агентлагийн хэлснээр дэлбэрэлтийн дараа үйлдвэрийн ажилтнууд ажил хаялт зарласан байна. Дэлбэрэлтэд өртсөн үйлдвэр нь пуужин, онгоцгүй нисгэгч зэрэг бүтээхэд ашигладаг материалыг үйлдвэрлэдэг ба Украин сүүлийн үед Оросын газрын тос, дэд бүтцийн байгууламжид цохилт өгч байгаа юм. Орос мөн адил дроны тусламжтай Украинд цохилт өгч байна.
ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 15-наас 17-ны хооронд болно. Ерөнхийлөгч Владимир Путин ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Запорожье мужид Ням гаригт хугацаанаас өмнө санал хураалт эхэлсэн гэж Оросын төрийн хэвлэлүүд орон нутгийн сонгуулийн хорооноос мэдээлжээ.
Эх сурвалж: NHK Japan