Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв нь өнөөдрөөс улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг Драгоноос 1.5 км зайд байрлах Номин худалдааны төвөөс эхлүүлж байна.
Тус төв ийнхүү нүүснээр нийтийн зориулалтын талбай өмнөхөөсөө 5 дахин, автобуудлын үйлчилгээний талбай 1,2 дахин, үйлчилгээний автобусны талбай 1,5 дахин, хүлээлгийн танхим 2,7 дахин нэмэгдэж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдал, зохион байгуулалт сайжрахыг Авто тээврийн үндэсний төв мэдээллээ.