Архангай аймгийн малчдын бэлтгэсэн цагаан идээ, мах, сүүний үзэсгэлэн худалдаа өчигдрөөс /2024.01.20/ Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын талбайд гарч эхэллээ. Үзэсгэлэн худалдаанд есөн сумын 40 гаруй иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн цагаан идээгээ борлуулж байна. Ааруул 1 кг нь 28 мянган төгрөгөөс 45 мянган төгрөгийн хооронд борлуулагдаж буй аж. Хэрэв ааруулаар тавгийн идээ засах бол 500 мянган төгрөгийн үнэтэй. Үзэсгэлэн худалдаа ирэх хоёрдугаар сарын 5-н хүртэл үргэлжилнэ.