Шинэ жилийн баярыг тохиолдуулан гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар дунд сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчид хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудыг баярлуулан бэлэг гардуулжээ. Бэлгээ тус төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 30 хүүхдэд гардуулж, Нийгмийн эрүүл мэндийн албанд 20 бэлэг хүлээлгэн өгсөн байна.