Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Цайзын уулзвараас, Офицеруудын тойргийн уулзвар хүртэлх явган хүний зорчих хэсгийн цасыг цэвэрлэж, иргэд, олон нийтийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн ажиллалаа.
Цэвэрлэгээнд нийт 200 гаруй офицер, ахлагч, ажилтан албан хаагч, хугацаат цэргийн алба хаагчид оролцлоо.