Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Welcome to Mongolia” болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэх асуудлаар БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ, Хөх сүрэг, салбарын төлөөлөл Бүрэгхангай суманд өнөөдөр /2024.01.05/ ажиллаж байна.
Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвөл ирэх жуулчдыг татахад нутгийн иргэдийн оролцоог хангаж, өвлийн эвент арга хэмжээ хийхэд орон нутгийн санал санаачилгыг дэмжин ажиллах зорилготой “Нэг жуулчинд нэг хонь” хөтөлбөрийг малчдад тулгуурлан хийх ба Булган аймгийн Засаг даргын тамгын газраас уг санаачилгыг дэмжиж 100.000 хонь гаргах амлалтыг гаргажээ.
Үүнтэй холбогдуулан уг хөтөлбөрийн төлөвлөгөө, аргачлалын талаар мэдээлэл өгч ажиллаж байна.
Харин сум, орон нутгийн цаг үеийн байдлын хувьд:
Бүрэгхангай сумын нийт 4 багийн 525 малчин өрхийн 327.0 мянган толгой мал өвөлжиж, бүгд 327037 толгой малаас адуу-26660, үхэр-27798, тэмээ-155, хонь-175039, ямаа-97385 өвөлжиж байна.
Нийт 525 малчин өрх 8650 тн өвс, гар тэжээл 80 тн, 1115 тн хужир шүү бэлтгээд байгаа.
Сумын нөөцөд 80 тн өвс, 30 тн тэжээл нөөцлөхөөс нийт 80 тн өвс бэлтгэсэн үүнээс 57,5 тн өвсийг 20.4 сая төгрөгөөр худалдан авчээ.
Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 91,4 хувьтай хангагдаж, малчид мал сүргээ эргэлтэд оруулан зах зээлд 17000 толгой малыг борлуулжээ.