Их Британийн Батлан хамгаалах яам дайны хохирол энэ чигээрээ үргэлжилбэл 2025 он гэхэд амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн ОХУ-ын цэргүүдийн тоо 500 мянгад хүрнэ гэж тооцоолсон аж.
Батлан хамгаалах яам Твиттер дээр нийтлэл оруулахдаа 2023 онд өдөрт амь үрэгдэн, бэртэж гэмтсэн Орос цэргүүдийн дундаж тоо 300-гаар нэмэгдсэн гэж бичсэн байна. Гэмтсэн, байлдаанд алагдсан цэргүүдийн тоо нэмэгдэж байгаа нь ОХУ-ын Зэвсэгт хүчин доройтож, цэргийн тоо их ч чанар муутай болж буйн шинж гэж тус нийтлэлд бичжээ.
Их Британийн Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Грант Шаппс “Путиний ямар ч утгагүй дайнд, амь үрэгдэн, бэртэж гэмтэж буй цэргүүдийн тоо энэ хэвээрээ нэмэгдсээр байвал 2025 он гэхэд ОХУ-ын хагас сая гаруй цэрэг амь үрэгдэж, шархдах болно. Харьцуулахад ЗХУ Афганистантай хийсэн есөн жилийн дайнд 70 мянган цэрэг амь үрэгдэн, бэртсэн байдаг” гэж нийтлэл оруулсан байна.
Эх сурвалж: Euro News