Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 13, хувийн хэвшлийн 21 компани буюу нийт 35 байгууллагын 3000 гаруй ажилтан хог тээвэр, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллаж байна.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатарын санаачилгаар “Тохижилт үйлчилгээний ажилтны өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь Баасан гаригт тэмдэглэн өнгөрүүлж байх тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар гаргасан байна. Их хотыг цэвэр цэмцгэр байлгах, нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулах үйлсэд өдөр шөнөгүй, цаг наргүй хүчин зүтгэж, хүндхэн ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс баярын өдөртэй болжээ.
Түүнчлэн энэ онд тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 30-50 хувь хүртэл нэмэгдүүлэхээр тооцоо судалгааг хийж, холбогдох шийдвэрийг гарган ажиллаж байна.