Солонгосын алдарт дуучид болох Mc Sniper, Bloo, Kim Hyung Joong нар хамтарсан тоглолтоо Монгол Улсад Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан зохион байгуулах юм.
2024 оны хоёрдугаар сарын 17-нд Буянт-Ухаа цогцолборт болох тус тоглолтод Thunder, Choijoo, Vandebo, Gangbay зэрэг хамтлаг, дуучид оролцох бөгөөд энэ жилийн Валентийн хамгийн том тоглолт гэдгээрээ онцлог юм.
Энэхүү тоглолт нь Монгол Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр Солонгосын алдарт дуучид, хамтлаг Монгол Улсад тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа аж.
Тоглолтын тасалбар удахгүй shoppy.mn болон ticket.mn сайтуудаар борлуулагдаж эхлэх юм байна.