Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мөнгөний асуудалд хүссэнээ авсаар дассан. АНУ-ын татвар төлөгчдийн хэдэн тэрбум ам.доллар хэрхэн Украин руу урссанаас үүнийг харж болно. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ Зеленский банкируудаас хүссэнээ авч чадсангүй.
Тэрбээр түрэмгийлэгч Владимир Путиныг эсэргүүцэх болон эдийн засгаа сэргээхэд хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай тухай учирлажээ.
Санхүүжүүлэгч орнуудын зүгээс Оросын эсрэг Украины эсэргүүцлийг шагшин магтаж, хуучин Зөвлөлтийн эзэнт гүрнийг сэргээхээр хичээж буй Путиныг зогсоохрд украинчуудын геополитикийн ач холбогдлыг ч батлав. Түүнчлэн дайны хажуугаар Украины инфляцийн хэмжээг 6 хувиас 3 хувьд бууруулж, эдийн засгаа өсгөж байгааг нь сайшаажээ. Зеленский ирэх саруудад Киев хотын олонс улсын нисэх буудлын үйл ажиллагааг сэргээхээ мэдэгдсэн бөгөөд Украины баруун хэсэг оросуудын бөмбөгдөлтөөс хол, аюулгүй хэмээн тайлбарлажээ.
Хэдийгээр шилдэг банкирууд Украинд туслах хүсэл эрмэлзлэлээ илэрхийлсэн ч Зеленский Давосоос гар хоосон буцав. Тэрбээр хэнээс ч хөрөнгө оруулалт, хандив, тусламжийн ам авч чадаагүй байна. Ганц гэгээтэй мэдээ нь тэрбумтан Роберт Крафт Украинд үйлдвэр барихаар төлөвлөж байгаа тухай байв. Үйлдвэр барихад тэрбээр 100 сая ам.долларын хөрөнгө оруулах гэнэ. Гэвч энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажлын байрыг бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтын хажууд хувийн хэвшлийн багахан мөнгө юм.
ЭХ СУРВАЛЖ: NEW YORK POST