Европын холбоо энэ Пүрэв гаригт дээд хэмжээний уулзалттай. Унгар улс энэ уулзалтаар Украинд үзүүлэх тусламжийг үргэлжлүүлэн хориглох эсэх нь анхаарал татаж буй. Тэгвэл өчигдөр /2024.01.29/ Унгарын ерөнхий сайдын улс төрийн ахлах туслах Балаз Орбан мэдэгдэл хийхдээ “Европын холбооноос Украинд үзүүлэх тусламжийн багцыг төсвөөс санхүүжүүлэх боломж олгохын тулд Унгар буулт хийхэд бэлэн” гэжээ.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооноос Украинд үзүүлэх санхүүгийн болон цэргийн дэмжлэгийг эрс шүүмжилсээр ирсэн. Түүнчлэн Оросын түрэмгийлэл эхэлсэн цагаас хойш Кремльтэй нягт харилцаж буй. Орбан Европын холбооны тусламжид хориг тавьснаар удирдагчид В төлөвлөгөө гаргаж, яаралтай дээд хэмжээний уулзалт зарлахад хүргэсэн юм.
Харин Унгарын Европын холбооны асуудал эрхэлсэн дэд сайд Янош Бока хэлэхдээ “Брюсселийн хүнд сурталтнуудын боловсруулсан баримт бичиг нь Унгарын засгийн газрын эртнээс ярьж хэлсээр ирсэн зүйлийг батлаад байна. Европын холбооны санхүүжилтийг тэд улс төрийн шантаажид ашиглаж байна” гэв.
Хэрвээ Унгар тусламжийн багцыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд цагаачлалын гэх мэт Европын холбооны бусад санд нэвтрэхийг нь хориглох тухай гишүүн орнууд Украинтай тохиролцох төлөвтэй байв.
Эх сурвалж: REUTERS