Саудын Араб улс 1952 онд хэрэгжүүлж эхэлсэн архины хатуу хоригоо сулруулахаар бэлдэж байна. Хэдхэн долоо хоногийн дараа Саудын Арабын эрх баригчдын удирддаг архины анхны дэлгүүрийг нээх гэж байгаа гэнэ.
Энэхүү дэлгүүр мусульман бус дипломатуудад үйлчлэх бөгөөд тэд гар утасны програмаар дамжуулан бүртгүүлж, бүх хууль дүрмийг дагах ёстой байна. Хэдийгээр зөвхөн хэсэг хүмүүст үйлчлэх хэдий ч энэ нь цаашид архины хоригийг бага багаар сулруулах эхлэл хэмээн хүмүүс харж байна.
Энэхүү хатуу хоригоос үүдэн хэдэн зуун доллараар тэнд гадны иргэд болон Саудын Арабын иргэд архи дамлан худалдаж авдаг бөгөөд энэ нь нэг төрдийн хаалттай бизнес болон хувираад байгаа билээ. Мөн чанар муу, аюултай согтууруулах ундааг хэрэглэснээс болж хордлогод орж, үхэх ч аюул нүүрлэдэг гэнэ. Тиймээс цаашид хуульд хэрхэн өөрчлөлт орох бол гэдэгт хүмүүс өндөр хүлээлттэй байна гэжээ.
Эх сурвалж: Le Monde